Цөм дуудагч (ихэнхдээ) эсвэл boot2-ийн (дуудагчийг алгасан) тусламжтай дуудагдсаны дараа өөрийн ачаалалтын тугууд байгаа бол тэдгээрийг шалгаж өөрийн ажиллагааг шаардлагатай бол тохируулдаг.
Энд илүү нийтлэг ачаалалтын тугуудыг дурдав:
-a
цөмийг эхлүүлэх явцад root файлын систем болгон холбох төхөөрөмжийг асуух.
-C
CDROM-с ачаалах.
-c
Ачаалалтын үеийн цөмийн тохируулга UserConfig-г ажиллуулах
-s
нэг(ганц)-хэрэглэгчийн горим уруу ачаалах
-v
цөмийн эхлэх үед илүү дэлгэрэнгүй байх
Тэмдэглэл: Өөр бусад ачаалалтын тугууд байдаг бөгөөд тэдгээрийн талаар илүү мэдээллийг boot(8)-с уншина уу.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар <[email protected]> хаягтай
холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <[email protected]> хаягаар цахим
захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт
байвал <[email protected]>
хаягаар цахим захидал явуулна уу.